АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ



“Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын Тогтоосон үнийн аргаар захиалга авахаар болсон ба хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: 

1. Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан А транчийн нийт 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8,500 ширхэг үнэт цаасны 50 хувьтай тэнцэх 4,250 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 4,250 ширхэг үнэт цаасанд олон нийтээс нээлттэй захиалга авах бөгөөд олон нийтээс ирүүлсэн худалдан авах захиалгын хэмжээ 4,250 ширхгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын 10 сая төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн хэмжээнд хувь тэнцүүлэхээр болсон байна.

2.  Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан Б транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,500 ширхэг үнэт цаасны 500 ширхгийг Андеррайтер "Инвескор Капитал ҮЦК" ХХК, 750 ширхгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Инвескор ББСБ" ХК, 250 ширхэг үнэт цаасыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Микро Кредит ББСБ" ХХК тус тус худалдан авна.

"Инвескор  Актив ТЗК" ХХК-аас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг  Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Жагсаалтруу буцах

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОНДЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах

Дэлгэрэнгүй...

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 он

Дэлгэрэнгүй...

“ИНВЕСКОР ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагаан

Дэлгэрэнгүй...

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2018 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны анхны давхар бүртгэл амжилттай нэвтэрч, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “

Дэлгэрэнгүй...

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN)  нь Хѳндий Алтны дүүрэг дахь тусгай  зѳвшѳѳрлийн&n

Дэлгэрэнгүй...