"БЭРС ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО



“Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 4 дэхь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10,000,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-ийн Дэд захирал М.Мөнхтуяа нар оролцож үг хэлсэн бол "Бэрс Финанс ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат болон "Бэрс Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ нар Монголын хөрөнгийн биржийн 6785 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Цан цохих ёслолын үеэр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн бирж арилжиж буй бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч буйгаа онцлоод 2021 оноос хойш “Инвескор актив ТЗК”, “Омни актив ТЗК” болон “Симпл ассет ТЗК” зэрэг компанийн ХБҮЦ-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлснээ дурдаж байсан юм. 

Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй "Бэрс Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ны захиалгыг Монголын хөрөнгийн бирж ажлын 5 өдрийн турш IPO системээрээ дамжуулан хүлээн авах бөгөөд арилжааны явцад хөрөнгө оруулагчдаас ирэх захиалгын хэмжээ санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.


Үнэт цаасны танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Жагсаалтруу буцах

Мэдээ мэдээлэл

Л.БИЛГҮҮН: Ёс зүй бол шинэ актив

“Их сургуулиа төгсөөд би таван жилийн дотор захирал болно гэж зорьж байсан ч чадаагүй ээ. Харин зургаан жилийн дараа төлөвлөсөндөө хүрч чадсан ш

Дэлгэрэнгүй...

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМТДАА

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ.<

Дэлгэрэнгүй...

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ түүх эхэллээ.

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэн буюу “Монголын Хөрөнгийн Бирж” үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 гаран жилийг туулан өнгөрүүлэ

Дэлгэрэнгүй...

МЭДЭГДЭЛ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 12 дугаар с

Дэлгэрэнгүй...

ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮҮХ: МХБ-ИЙН IPO

Санхүүгийн зохицуулах хорооны 12-р сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэ

Дэлгэрэнгүй...