"ИНВЕСКОР БОНД"-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ



“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гарган арилжаалах 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий "Инвескор Бонд" өрийн хэрэгслийн нэгдүгээр транч болох нийт 8,000,0000,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий, 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд хүү төлөгдөх өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны 6-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 6-р сарын 16-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын 10 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнийн аргаар явуулахаар болсон байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 50 хүртэл хувьтай тэнцэх 40,000 ширхэг буюу 4,000,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах бол стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдаагүй үлдсэн үнэт цаасыг олон нийтэд хуваарилна.

Мөн олон нийтэд хуваарилах үнэт цаасны худалдан авах захиалга нь 10,000,000 төгрөг буюу 100 ширхэг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй байна. Олон нийтийн худалдан авах захиалгын тоо ширхэг нь санал болгосон дүнгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчийн 100 ширхэг үнэт цааснаас давсан үнэт цаасны захиалгыг хувь тэнцүүлэх аргыг ашиглан  хуваарилалт хийнэ.

Андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Жагсаалтруу буцах

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦЛОО

СЗХ-ны даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/2187 тоот албан бичгээр "Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал бол

Дэлгэрэнгүй...

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН БОНДЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А10 тоот тушаалаар бүртгэгдсэн  “Ин

Дэлгэрэнгүй...

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОНДЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах

Дэлгэрэнгүй...

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021

Дэлгэрэнгүй...

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 он

Дэлгэрэнгүй...